Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Үүний дараа олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр "11-11 төв энэ сарын 6-наас эхлэн Ерөнхий сайдын дэргэд ирж байгаа. Сайдын ажлын алба шууд удирдана" гэж мэдээллээ.

11-11 төв нь Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв нь иргэдийг сонсох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал, санаачилгын эргэх холбоог сайжруулах, уг тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэхээр ажиллах чиг үүрэгтэй.

#11-11 төв,