Тагнуулын ерөнхий газраас шалгаж буй зарим хэрэг, хэрэгтэй холбоотойгоор саатуулсан иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон Монгол Улсын таван иргэнийг саатууллаа" гэсэн юм.
Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгүүд илэрчээ. Дээрх этгээдүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан гэлээ.
Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг, 800 ширхэг сум илрээд байна. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон гэж ТЕГ-аас мэдээллээ. Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөллөгч Б.Баасанцогтын нэр дээрх байсан тул түүнийг саатуулан хорьжээ.