Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны  өдөр дөрвөн жилийн хорих ял оноосон ч 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж, батлан даалтаар суллаад байгаа юм.

Тэрбээр "Ардчилсан намын анхдугаар Их хурлын төлөөлөгчид болон намын нийт гишүүддээ 1990 оны энэ өдөр АН Монголын хоёр дахь улс төрийн хүчин болж гарч ирсэний баярын мэнд хүргэж байна. Ардчилсан нам нь ЗХУ-ын колоничлолоос Монголыг гаргасан гэдгээрээ онцлог. Одоогоос 32 жилийн өмнө үүсч байсан асуудал өнөөдөр дахин үүсч байна. ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн харж байна.

Оросын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийг ч олон нийт харсан байх. Энэ бүхэн Ардчилсан намыг хоёр дахь Украин шиг үзэж байгааг харууллаа" гэсэн юм.

#live, #ан, #Э.Бат-Үүл,