Өнөөдөр буюу энэ сарын 11-нд сурагчдын III улирлын хичээл эхэлж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд гурван улиралд шилжсэн учир сурагчид зуны амралт хүртэл хичээллэх юм. 

Энэ улиралд бага ангийнхан найман долоо хоног, дунд болон ахлах ангийнхан есөн долоо хоног хичээллэх хуваарьтай байна. 

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд өглөөний оргил цагт авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг учир иргэд та бүхэн цаг, төлөвлөлтөө тооцоолохыг ТЦА-наас зөвлөж байна.

Ташрамд, энэ жил ЕБС-иуд зургадугаар сарыг гаргаж амарна гэж БШУЯ-наас мэдээлсэн билээ.

#онцолсон, #ЕБС,