Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор агсаны мэндэлсний 110 жилийн ойд зориулсан "ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Norphei Art Gallery -д боллоо.

Үзэсгэлэнг эрхэм хүмүүний хүү Ч.Болд гэр бүлийн архиваас бүрдүүлэн дэлгэсэн бөгөөд гэрэл зураг болон уран зураг нийлсэн 50 орчим бүтээлээр олны мэлмийг баясгав. Тэрбээр хэлэхдээ "Энд би дан ганц аавынхаа зургуудыг үзүүлэхийг зорьсонгүй. Хамтран зүтгэгч, танил нөхөдтэйгөө авахуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ. Яагаад гэвэл олон хүн энэ үзэсгэлэнгээс аав ээж, эмээ өвөөгийнхөө залуу сайхан нас, дурсамж дурьдатгалыг нь харж баярлаасай гэж хүссэн юм" гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Д.Чимэд-Осор 1912 онд Архангай аймгийн Өлзийт суманд төржээ. 1936-1948 онд Улсын төв театрт жүжигчин, 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт найруулагч, уран сайхны удирдаач, 1960-1982 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, найруулагчаар ажиллаж байгаад Ардын жүжигчин болсон юм.

Тэрбээр Монголын соёл ур­лагт 50 гаруй жил зүтгэсэн алтан үеийн нэрт төлөөлөгч, Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулагчдын нэг, түүний уран бүтээлийнх нь талаар эргэн дурсахад театрын урлагт 24 жил хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Талын баатар” жүжгийн Чог­дон хувилгаан, “Сэтгэлийг шинэт­гэсэн нь” жүжгийн Шукарь зэрэг 60 шахам жүжгийн 85 дүр бүтээж, үзэгч олон түмэн, мэргэжил нэгт нөхдийнхөө дунд “Өвгөн Шукарь” хэмээн өргөмжлөгдсөн тайзны нэрт жүжигчин байсан.

Монголын кино урлагт 22 жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч” киноны дэн буудлын эзэн “Өглөө” киноны Дуйнхар зайран, “Хонины найр” киноны Вандан, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн зэрэг 40 гаруй киноны гол дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ “Төрд хэрэгтэй зайран” хэмээн хүндлэгдсэн дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч байсныг үзэгчид сайн мэднэ.

Мөн “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” киноны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажилласан аж.

ФОТО:

#онцолсон, #Д.ЧИМЭД-ОСОР, #онцлох зураг, #үзэсгэлэн,