Нью Йорк хотын цагдаа нар Бруклины метроны буудалд халдлага үйлдэж, 10 зорчигчийг буудаж гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилжээ. 62 настай Фрэнк Жеймс нь метрон дотор утааны гранат шидэж, гал нээж олон хүнийг гэмтээснийхээ дараа хэргийн газраас оргон зайлсан юм.
Лхагва гарагийн үдээс хойш буюу халдлагаас хойш 30 цагийн дараа Манхэттений цагдаад Жэймсийн байгаа газрын талаар мэдээлэл ирснээр түүнийг баривчилсан байна.
Мягмар гарагт Бруклины 36-р гудамжинд болсон хэргийн улмаас 23 хүн шархадсаны 10 нь бууны суманд өртөн шархаджээ.
Жэймсийг нийтийн тээврийн системийн эсрэг террорист болон бусад хүчирхийллийн халдлага үйлдэхийг хориглосон холбооны хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллана гэж эрх баригчид мэдэгдэв. Гэм буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдох ял авч магадгүй байна.
Сэжигтэн өмнө нь есөн удаа баривчлагдаж байжээ.
Хэрэг болсны дараа цагдаа нар эрэн хайх ажиллагааг даруй эхлүүлсэн боловч метроны буудлын камерын доголдлоос болж сэжигтнийг олоход хүндрэл учирсан байна. Удалгүй цагдаа нар хэргийн газраас түрээсийн машин болон есөн мм-ийн “Glock” гар буу, сумны гурван магазин, бензинтэй хуванцар сав, Жэймсийн нэр бүхий зээлийн картын хамт олж сэжигтнийг хэн болохыг олж тогтоосон юм.
Цагдаа нар халдлага үйлдсэн шалтгааныг мэдээлээгүй боловч эрх баригчид сэжигтнийг хар арьст үндсэрхэг үзэлтэй, үзэн ядсан үг хэллэгийг онлайнаар нийтэлж, метрон дахь орон гэргүй хүмүүсийн тухай болон янз бүрийн хуйвалдааны онолууд зэрэг Нью Йорк хотын метроны системийн талаар янз бүрийн мэдэгдэл хийсэн гэж шүүхийн баримт бичигт дурдсан байна.
Сэжигтний шүүх хурал пүрэв гарагт болох төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC