Пүрэв гарагт Холбооны мөрдөх товчоо Хойд Солонгосын засгийн газартай холбоотой хакеруудыг видео тоглоомын компаниас 600 сая гаруй долларын криптовалют хулгайлсан хэмээн буруутгасан байна.

Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлдээ “Бид мөрдөн байцаалтын явцад БНАСАУ-тай холбоотой ‘Lazarus’ групп болон ‘APT38’ кибер этгээдүүд нь гуравдугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн 620 сая долларын үнэ бүхий ‘Ethereum’-ийн хулгайн хэргийг үйлдсэн болохыг тогтоож чадсан” гэж хэлжээ.

“Axie Infinity” видео тоглоомыг бүтээсэн “Sky Mavis” гэх компани үл таних хакерууд гуравдугаар сарын 23-ний өдөр хэрэглэгчдэд нэг блокчейнээс нөгөө рүү криптовалют илгээх боломжийг олгодог сүлжээ буюу “гүүр”-ээс тухайн үеийн үнэлгээгээр 600 сая доллартой тэнцэх хэмжээний криптог хулгайлсан гэж гуравдугаар сарын 29-нд мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам пүрэв гарагт Хойд Солонгосын засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг хэмээн үздэг хакеруудын томоохон бүлэг болох “Lazarus”-т хориг арга хэмжээ авчээ. Тодруулбал, Төрийн сан “Axie Infinity”-ээс хулгайлсан криптог бэлэн мөнгө болгоход ашигласан “түрийвч” буюу криптовалютын дансанд хориг тавьсан байна.

Кибер халдлага нь олон жилийн турш Хойд Солонгосын орлогын чухал эх үүсвэр, цөмийн зэвсгийн санхүүжүүлэгч байсаар ирсэн гэж НҮБ-ын хэсэг болон кибер аюулгүй байдлын гадны шинжээчид үздэг. Кибер халдлага интернет орчинд биет бусаар үйлдэгддэг боловч банк дээрэмдсэнтэй адил үйлдэл юм.

Дижитал валютын гүйлгээг хянадаг “Chainalysis” компанийн мэдээлснээр “Lazarus” групп сүүлийн жилүүдэд ойролцоогоор 1.75 тэрбум долларын криптовалют хулгайлсан байна.

Мөн “Google”-ийн судлаачид өнгөрсөн сард АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн технологийн байгууллагууд, криптовалют болон санхүүгийн технологийн салбарт чиглэсэн Хойд Солонгосын хоёр өөр хакерын кампанит ажлыг илрүүлснээ зарлаж байсан билээ.

Эх сурвалж: CNN

#бнасау, #криптовалют, #Хойд солонгос, #Холбооны мөрдөх товчоо,