Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейд боллоо. Тодруулбал, Тайванийн Тайжун хотын "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан манай хоёр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг "Монгол арт галерей"-д дэлгэсэн нь энэ юм.
Тайжун хотын захиргаанаас зохион байгуулдаг "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд сүүлийн таван жилийн хугацаанд монгол уран бүтээлчид оролцох нь улам бүр нэмэгдсээр байна.
Монголын уран бүтээлчид уг уралдаанд 2016 онд анх оролцсноос хойш олон улсын шилдэг гурван өрсөлдөгч орнуудын нэг болсон. Өнгөрөгч 2021 онд дэлхийн 25 орны 115 олон улсын бүтээлэээс 43 бүтээлийг Монгол уран бүтээлчид ирүүлсэн нь энэ олон улсын оролцогчдын бараг тал хувийг эзэлжээ. Манай уран бүтээлчид уралдаанд хамгийн олон бүтээл илгээж, нэгдүгээр шатанд шалгарсан байна. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас найм нь монголчууд байжээ.
Дээрх үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл нийтэд хүрэх аж.
Харин уралдааны финалын шатанд уг найман бүтээлээс гурав нь шалгарсан юм. Үүгээрээ монгол уран бүтээлчид олон улсын тавцанд ур чадвар, бүтээлч байдлаа дүгнэх, суралцах, өрсөлдөх цаашлаад өв соёлоо таниулан сурталчлах боломжийг олгожээ.