Live
COVID-19

“Амгалан” амаржих газраас халдварын хоёр тохиолдол илэрлээ

ХӨСҮТ, ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Нийслэлийн “Амгалан” амаржих газраас хоёр хүн халдвартай болох нь тогтоогдлоо гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн 234 хүнээс шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн нь “Амгалан” амаржих газрын сургалтын ажилтан болон төрсөн эмэгтэй байлаа” гэсэн юм.

Түүнчлэн “Монгол шир” ХК-ийн 18 ажилтнаас халдвар илэрсэн ба тэдгээр хүмүүсийн гэр нийслэлийн зургаан дүүргийн 12 хороонд байрлаж байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet