Үндсэн хууль, Төсвийн тодотголын асуудлаар улсын их хурлын гишүүд болон зарим намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Улс төрийн намын удирдлагууд цуглаад Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулъя гэж санал нэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн үр дүнд өнөөдөр залуус эх орноосоо дүрвэж байна. Залуус "Өөрсдөөсөө хэмнэ, эх орондоо сайхан амьдаръя" гэсэн маш энгийн шаардлага тавилаа.
ХҮН-ын зүгээс залуусын төлөөллийг авч уулзсан, олноороо ирсэн. Хүсч байгаа зүйл нь энгийн, тодорхой. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгооч, эрх мэдэлтнүүд хулгайгаа зогсоогооч, тогтолцоогоо өөрчлөөч гэсэн.
Өнөөдөр Засгийн газраас УИХ-д Төсвийн тодотгол орж ирж байгаа. 5-10 хувийн хэмнэлт гаргасан байдлаар орж ирж болохгүй. Тэгвэл залуус дахин босно.
Тойрогтоо пасад, дээвэр шийддэг, хаалга янзалдаг улс төрчидтэй байсаар байх уу. 3.4 сая монголчуудыг хэрхэн ажлын байраар хангаж, дэлхийд өрсөлдөх монгол иргэнийг ирэх 30 жилд хэрхэн бэлдэх асуудлыг ярьдаг, шийддэг УИХ-тай болох сонголтоо хийе.
Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад улс төрийн намууд шаардлага хүргүүлж байна.
Бид одоо асуудлаа шийдэхгүй бол тун удахгүй Хойд Солонгос шиг болох нь. Улсын төсвийн тодотголоор үр дүнтэй хэмнэлт хийж чадахгүй, өөрсдийн авлигажсан том төрийг авч үлдэх санал орж ирвэл улс төрийн намууд ирэх долоо хоногт залуустайгаа талбайг дүүргэх болно шүү" гэсэн юм.

#онцолсон, #УИХ-ын гишүүн Т.Доржханд,