Даваа гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины асуудлаарх цөмийн мөргөлдөөний эрсдэлийг дутуу үнэлж болохгүй гэж анхааруулаад, НАТО Киевийг зэвсгээр хангах замаар Оростой “зарчмын хувьд” дайтаж байна гэж мэдэгджээ.

Лавров төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа Украины мөргөлдөөнийг зогсоох аливаа хэлэлцээрийн гол цөм нь тулааны талбар дахь цэргийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарна гэж хэлсэн байна. Орос улс ямар ч үнээр хамаагүй цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх зарчмыг хадгалахын тулд их зүйл хийж байна гэж Лавров хэлэв.

Тэрээр “Энэ бол бидний бүх талаар баримталдаг үндсэн байр суурь. Гэхдээ одоо эрсдэл нэлээд өндөр байна. Би эдгээр эрсдэлийг зохиомлоор нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа боловч олон хүн үүнийг хүсэж байна. Аюул нь ноцтой бөгөөд бодитой. Бид үүнийг дутуу үнэлж болохгүй” гэж хэлжээ.

Мөн Лавров Оросын “тусгай ажиллагаа”-г хамгаалж, яриа хэлэлцээр өрнөхгүй байгаад Вашингтоныг буруутгав.

Тэрээр барууны орнууд танк эсэргүүцэх пуужин, хуягт машин, дэвшилтэт нисгэгчгүй онгоц зэрэг боловсронгуй зэвсгийг Украинд нийлүүлсэн нь мөргөлдөөнийг зогсоох бус харин уртасгах зорилготой өдөөн хатгасан үйлдэл гэж тодорхойлов.

“Эдгээр зэвсэг нь тусгай ажиллагааны хүрээнд Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох болно. Украины баруун хэсэгт байрлах цэргийн байгууламжуудад Оросын хүчнийхэн нэг бус удаа цохилт өгсөн. Бид өөрөөр яах билээ? НАТО зарчмын хувьд төлөөлөгчөөрөө дамжуулан Оростой дайтаж байгаа бөгөөд тэр төлөөлөгчөө зэвсэглэж байна. Дайн бол дайн” гэж хэлжээ.

Тэрээр Украины ерөнхийлөгчийг өмнө нь тулгамдаад байгаа хэлэлцээрийн асуудлыг ярихаасаа илүүтэй Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой адил “олон нийтэд жүжиг тавьж байна” гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн Лавров Дэлхийн III дайнаас зайлсхийхийн ач холбогдол, мөн өнөөгийн нөхцөл байдлыг АНУ-ЗХУ-ын харилцааны доод цэг болох 1962 оны Кубын пуужингийн хямралтай харьцуулах боломжтой эсэх талаар ярилцжээ.

Эх сурвалж: Reuters

#Сергей Лавров,