Даваа гарагт Хойд Солонгос улс зэвсэгт хүчнийхээ үүсэн байгуулагдсан ойн баярыг тэмдэглэж цэргийн жагсаал зохион байгуулжээ. Энэ үер удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосын цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтыг хурдасгана гэж мэдэгдсэн тухай төрийн мэдээллийн “KCNA” агентлаг мягмар гарагт мэдээлэв.

Хойд Солонгосын цорын ганц цөмийн туршилтын талбай 2018 оноос хойш хаагдсан боловч сүүлийн саруудад шинээр барилгын ажил хийж байгаа шинж тэмдэг ажиглагдсан гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс анхааруулаад байгаа.

Nighttime military parade to mark the 90th anniversary of the founding of the Korean People's Revolutionary Army in Pyongyang

Ким жагсаалын үеэр “Бүгд найрамдах улсын цөмийн хүчин хариуцлагатай үүрэг даалгавар болон онцгой саад тотгорыг хэзээ ч биелүүлэхэд бэлэн байх ёстой” гэж хэлсэн байна.

Тэрээр Хойд Солонгосын цөмийн хүчний үндсэн зорилго бол дайныг зогсоох явдал боловч энэ нь цорын ганц хэрэглээ биш байж магадгүй гэдгийг дурдаад “Хэрэв ямар нэгэн хүчин манай улсын үндсэн эрх ашигт халдах гэж оролдвол манай цөмийн хүчин хоёр дахь үүргээ яаралтай биелүүлэхээс өөр аргагүй болно" гэж хэлэв.

Мөн цэргийн жагсаалд Хойд Солонгосын хамгийн том тив алгасагч пуужин болох “Хвасон-17”-г танилцуулсан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Уг пуужинг өнгөрсөн сард анх удаа туршсан боловч бүрэн хэмжээний туршилт дэлбэрэлтээр дууссан билээ.

North Korea displays ICBMs at parade, vows to boost nuclear arsenal

Түүнчлэн жагсаалд хэт авиан пуужин, шумбагч онгоцноос хөөргөдөг баллистик пуужин (SLBM), их буу, пуужин харвагч, танк зэргийг толилуулахаас гадна олон мянган цэргүүд оролцож Хойд Солонгосын удирдагчийг урт наслахыг ерөөсөн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Хойд солонгос, #цөмийн зэвсэг,