Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (CAR) “Bitcoin”-ыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталсан хоёр дахь улс боллоо.
Ерөнхийлөгчийн албаны мэдэгдсэнээр хууль тогтоогчид санал нэгтэйгээр “Bitcoin”-ыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгохыг зөвшөөрсөн байна. Мөн энэхүү алхам нь тус улсыг “дэлхийн хамгийн зоримог, хамгийн алсын хараатай орнуудын газрын зурагт” оруулсан гэж тодорхойлов.
2021 оны есдүгээр сард Эл Сальвадор улс “Bitcoin”-ыг албан ёсны мөнгөн тэмдэгт болгож баталсан анхны орон болсон бол Олон улсын валютын сан зэрэг олон эдийн засагчид уг шийдвэрийг санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж шүүмжилсэн юм.
Одоогийн байдлаар Төв Африкийн Бүгд Найрамдах Улс Африк дахь Францын колони байсан ихэнх орны адил Францын дэмжлэгтэй “CFA” франкийг мөнгөн тэмдэгт болгон ашиглаж байна.
Ямар ч криптовалютыг ашиглахад интернет шаардлагатай байдаг бол “WorldData”-ын мэдээлснээр 2019 онд тус улсад амьдардаг хүмүүсийн ердөө дөрвөн хувь нь интернетэд холбогдсон байжээ.
Тус улс нь Оросын ойрын холбоотон бөгөөд 1960 онд Францаас тусгаар тогтнолоо олж авсан ч үүнээс хойш дотоод дахь мөргөлдөөн нь үргэлжилсэн хэвээр байгаа юм.
Очир эрдэнэ, алт, уранаар баялаг боловч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогддог.
Эх сурвалж: BBC

#Bitcoin, #Африкийн Бүгд Найрамдах Улс,