Европын холбоо энэ оны эцэс гэхэд Оросын нефтийн импортыг бүрэн хориглох төлөвтэй байна гэж энэ амралтын өдөр болсон Европын комисс болон ЕХ-ны гишүүн орнуудын хэлэлцээрийн дараа ЕХ-ны хоёр дипломат мэдэгдэв.

Хоёр сар гаруйн өмнө Украинд халдан довтолсных нь хариуд Европын холбоо Оросын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа ба энэхүү багц нь Оросын газрын тос, Орос, Беларусийн банкнууд, түүнчлэн илүү олон хувь хүн, компаниудад нөлөөлөх төлөвтэй байна.

Евопын комисс ЕХ-ны орнуудтай яриа хэлэлцээр хийсэн бөгөөд лхагва гарагт Брюссельд болох ЕХ-ны элчин сайд нарын уулзалтын үеэр хориг арга хэмжээний төлөвлөгөөг батлах юм.

Мөн даваа гарагт ЕХ-ны эрчим хүчний сайд нар Бельгийн нийслэлд уулзаж, энэ асуудлаар хэлэлцэх гэж байна.

Дипломатуудын хэлснээр ЕХ-ны зарим орнууд 2022 оны сүүлээр Оросын нефтийн хэрэглээг зогсоож чадна гэж мэдэгдсэн бол зарим нь, тэр дундаа өмнөд хэсгийн гишүүд нефтийн үнэд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Оросын нефтийн хамгийн том худалдан авагчдын нэг Герман 2022 оны эцэс гэхэд хэрэглээгээ зогсооход бэлэн байгааг дипломатууд мэдэгдэв, харин Австри, Унгар, Итали, Словак зэрэг орнууд эргэлзсээр байна.

Канцлер Олаф Шольцын зөвлөх Жоерг Кукиес Оросын нефтийн импортыг хориглохыг Герман дэмжиж байгаа ч өөр хувилбарыг баталгаажуулахын тулд хэдэн хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #нефть,