Орос улс тавдугаар сарын есөнд тэмдэглэдэг Ялалтын баярын өдрөөс өмнө Украин дахь цэргийн тусгай ажиллагааг дуусгах зорилт тавиагүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн “Mediaset” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Тэрээр “Манай цэргүүд тодорхой нэг өдөр, тэр дундаа Ялалтын баяраар зохиомол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй. Бид тавдугаар сарын есний өдрийг ердийнх шигээ ёслол төгөлдөр тэмдэглэх болно” гэж сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Түүний хэлснээр Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны явц юун түрүүнд “энгийн иргэд болон Оросын цэргүүдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хэрэгцээ шаардлагаас хамаарна” гэжээ.
Лавров энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Украины талаас энгийн иргэд болон Оросын эсрэг ямар нэгэн аюул занал учруулахгүй байхыг бататгах зорилгоор энэ ажиллагааг эхлүүлсэн гэдгийг тодотгов.
Эх сурвалж: Tass

#Лавров, #УКраин, #Ялалтын баяр,