Зуны аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцэн Грек улс өнгөрсөн ням гарагт гадаад болон дотоодын нислэгүүдэд тавьсан Ковид-19-ийн хязгаарлалтуудаа цуцаллаа. Ингэснээр цар тахлын улмаас уналтад ороод байгаа аялал жуулчлалын орлого эргэн нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна.

Аялагчид өмнө нь тус улсад нэвтрэх болон хилээр гарахын тулд вакцины гэрчилгээ, коронавирусаас эдгэрсэн тухай гэрчилгээ эсвэл шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлагатай байсан.

Харин тавдугаар сарын нэгнээс эхлэн зорчигчид болон нисэх багийнханд зөвхөн амны хаалт зүүх шаардлага тавина гэж иргэний агаарын тээврийн газраас мэдэгдэв.

Зуны аялал жуулчлалын улирал нь ихэвчлэн Грекийн үнэн алдартны улаан өндөгний баярын дараа эхэлдэг. Грек улс энэ жил олон тооны жуулчид хүлээн авахаар гэж бэлтгэж байгаа бөгөөд албаны хүмүүс энэ жилийн орлого 2019 онтой харьцуулахад 80 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

Халдвар буурч байгаатай холбогдуулан ресторан, жижиглэн худалдааны дэлгүүрүүд ням гарагаас эхлэн 100 хувийн хүчин чадалтайгаар ажиллаж, үйлчлүүлэгчдэд зөвхөн амны хаалттай үйлчлүүлэхийг зөвшөөрөв.

Грект одоогийн байдлаар 3,323,922 тохиолдол бүртгэгдэж, 29,153 хүн ковидоор нас баржээ.

Эх сурвалж: Reuters

#Аялал жуулчлал, #Грек, #Грек Улс, #КОВИД-19, #Коронавирус,