ОРОН НУТАГ

Дорноговь аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

Тус аймагт коронавируст /ковед-19/ халдварын сэжигтэй тохиолдол өчигдөр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ сарын 30-ны өдрийн 20.00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Мөн иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх аж.

Гэхдээ хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулаад аймаг, сумын доторх хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор явагдах аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet