Богдхан уулын хамгаалалтын бүс 22,896 га байсныг 5,562 га газраар нэмэгдүүлэн 28,458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтад авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.
Дархан цаазат Богдхан уулын барилгажаад буй хязгаарлалтын бүс 12,453 га-гаас 5,562 га газраар багасаж, 6,891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5,562 га газрыг нэмж хамгаалж авснаар байгалиа унаган төрхөөр нь хадгалж үлдэх боломж бүрдсэн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

#Богд уул,