Өнгөрөгч есөн жилийн хугацаанд Европт хамгийн аюултай пестицид (хортон шавьжаас хамгаалах химийн бодис)-р бохирдсон жимсний тоо эрс нэмэгджээ.
Судалгаанд ашигласан алимны гуравны нэг, нийт бөөрөлзгөний тал хувь нь хорт хавдар, зүрхний өвчин, төрөлхийн гажиг зэрэг өвчинтэй холбоотой хамгийн хортой ангиллын пестицидийн үлдэцтэй байжээ.
Киви жимсний хувьд пестицидийн үлдэц 2011 онд дөрвөн хувь байсан бол 2019 онд 32 хувь болж, интоорын бохирдол мөн хугацаанд 22 хувь байснаас 50 хувь болж хоёр дахин нэмэгдсэн байна.
Ерөнхийд нь авч үзвэл, Европт тариалдаг 100,000 гаруй жимсний дээжийг шинжлэхэд есөн жилийн хугацаанд хамгийн аюултай пестицидийн бохирдол 53 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааг “Pesticide Action Network (PAN) Europe” хийсэн байна.
Бельгид лийрийн 87 хувь, Португалид 85 хувь нь дор хаяж нэг хорт пестицидээр бохирдсон болохыг судалгаагаар тогтоожээ.
Судлаачдын хамгийн сүүлд мэдээлэл цуглуулсан 2019 онд дээж авсан нийт жимсний гуравны нэг орчим нь аюултай бодисоор бохирдсон байж.
Хамгийн их бохирдсон жимс нь бөөрөлзгөнө (51%), тоор (45%), гүзээлзгэнэ (38%), интоор (35%), чангаанз (35%) бол хүнсний ногооны хувьд цоохор майлз (50%), селериак (45%), буржгар байцаа (31%) нь хамгийн их бохирдсон бүтээгдэхүүн байв.
“PAN Europe”-ийн хэвлэлийн төлөөлөгч Саломе Ройнел “Эрүүл мэндийн ноцтой өвчлөлтэй холбоотой хамгийн хортой пестицидийг засгийн газрууд хориглох бодолгүй байгаа нь тодорхой байна. Тэд хүчирхэг химийн бодис, эвдэрсэн хөдөө аж ахуйн системээс хамааралтай газар тариалангийн лоббиноос хэтэрхий их айж байна” гэж хэлэв.
Харин “CropLife Europe” худалдааны нийгэмлэгийн төлөөлөгч Аника Гатт Серетнигийн хэлснээр хорт бодисын ул мөр илэрсэн нь хоол хүнс аюултай гэсэн үг биш гэж мэдэгдсэн байна. Мөн Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар (Efsa)-ын энэ сэдвээр хийсэн өргөн хүрээтэй судалгаагаар хэрэглэгчдэд гарч болох эрсдэл босго хэмжээнээс доогуур байсан тул эрсдэлт хүчин зүйл биш гэж тодорхойлж байжээ.
Аюултай пестицидийн хэрэглээ 2015-2017 онтой харьцуулахад 2019 онд 12 хувиар буурсан гэж тус хороо мэдэгдсэн бол шинэ судалгаагаар 2019 онд бохирдсон жимс, хүнсний ногооны эзлэх хувь 2015-17 оны суурь үзүүлэлтээс 8.8 хувиар өссөн болохыг тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian

#Алим, #бөөрөлзгөнө, #жимс, #пестицид,