Сүүлийн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 200 тохиолдол голомтот бүс нутгаас гадна илэрсэн нь зөвхөн эхлэл байж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын халдварт өвчин, тахлын бэлэн байдал, урьдчилан сэргийлэх албаны дарга Силви Брианд “Бид дөнгөж мөсөн уулын оргил хэсгийг харж байна уу, олон нийтэд илрээгүй олон тохиолдол байгаа юу гэдгийг бид мэдэхгүй байна” гэж мэдэгдэв.
Тавдугаар сарын долоонд Их Британид сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдсанаас хойш вирус ихэвчлэн бүртгэгддэг баруун болон төв Африкийн хэд хэдэн орноос гадна АНУ, Австрали, Арабын Нэгдсэн Эмират, ЕХ-ны 10 орчим улс зэрэг дэлхийн 20 гаруй оронд 200 орчим тохиолдол НҮБ-ын эрүүл мэндийн агентлагт бүртгэгдээд байна.
Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс тохиолдлын тоог 219 гэж мэдээлжээ.
Баасан гарагийн байдлаар Испанид 98 тохиолдол батлагдсан бол Их Британи халдварын 90 тохиолдол батлагдсан байна. Португал улсад 74 тохиолдол бүртгэгдэж, бүх тохиолдол нь 40-өөс доош насны эрэгтэйчүүд байна. Мөн Аргентин улсад өнгөрсөн баасан гарагт Латин Америк дахь сармагчны цэцэг өвчний эхний хоёр тохиолдол батлагджээ.
Брианд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн гишүүн орнуудын төлөөлөгчдөд хандан “Бид энэ дэгдэлтийн эхэн үед явж байна. Ойрын өдрүүдэд илүү олон тохиолдол гарна гэж бид таамаглаж байна. Гэхдээ энэ бол олон нийтийн санаа зовох ёстой өвчин биш. Энэ нь ковид болон хурдан тархдаг бусад өвчин шиг биш” гээд сандрах шаардлагагүйг онцолжээ.
Сармагчны цэцэг өвчний нас баралтын түвшин 3-6 хувь байдаг ба ихэнх хүмүүс гурваас дөрвөн долоо хоногийн дотор эдгэрдэг байна.
Өвчнийг эмчлэх арга олон биш боловч салхин цэцэг өвчний эсрэг боловсруулсан зарим вирусийн эсрэг эмийг ашиглаж болдог. Мөн салхин цэцэг өвчний эсрэг боловсруулсан вакцинууд сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 85 хувь орчим үр дүнтэй.
Гэсэн ч сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд цэцэг өвчний аюул харьцангуй бага байсан тул 45-аас доош насны хүмүүсийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй бөгөөд өнөө үед вакцины хангамж маш хязгаарлагдмал болсон байна.
Мэргэжилтнүүд тархалтад юу нөлөөлснийг тогтоохоор ажиллаж байгаа ба урьдчилсан судалгаагаар сармагчны цэцэг өвчнийг үүсгэгч вирус өөрчлөгдсөн эсвэл мутацид ороогүй гэдгийг мэдэгдсэн.
Мөн Брианд зөв арга хэмжээ авч чадвал тархалтыг хялбархан зогсоож чадна гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Gurdian