Европын холбооны 27 орны удирдагчдын хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Европын холбооны удирдагчид Оросоос авах нефтийн импортын 90 хувийг энэ оны эцэс гэхэд танах тохиролцоонд хүрчээ.

Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель “Оросын нефтийг ЕХ-нд экспортлохыг хориглох хэлэлцээр нь Оросоос импортолж буй нефтийн 2/3-с илүүг шууд хамарч, дайны машиныг нь санхүүжүүлэх асар их эх үүсвэрийг таслах болно. Дайныг зогсоохын тулд Орост үзүүлж буй дээд хэмжээний дарамт байх болно” гэж тэрээр “Twitter” хуудсаараа мэдэгджээ.

Мөн Оросын хамгийн том банк болон төрийн өмчит гурван телевиз, дайны гэмт хэрэгт холбогдсон хувь хүмүүст чиглэсэн хатуу арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Оросын нефтийн импортыг хориглох саналыг гишүүн орнуудын хууль тогтоомжийг боловсруулдаг Европын комисс сарын өмнө анх гаргаж байв.

Оросын түүхий нефтэнд ихээхэн түшиглэдэг, далайд гарцгүй Унгар улс болон энэ алхамын эдийн засгийн үр нөлөөний талаар санаа зовж буй бусад улс орнууд хэлэлцээрт эсрэг байр суурьтай байсан юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь ЕХ-г хэрүүл маргаанаа зогсоохыг уриалж байсан бол ЕХ-ны удирдагчдын уулзалтад виртуал холбоосоор нэгдэхдээ ЕХ-г шийдэмгий биш байгааг зэмлэн буруушаасан байна.

Зэленский “Та нар салангид биш, хэлтэрхий биш, нэг бүтэн байх цаг нь болсон” гэж хэлжээ.

ЕХ-ны удирдагчид мягмар гарагт Брюссельд дахин уулзаж, Оросын түрэмгийллийн эсрэг эвслийн хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Оросын нефть,