Мягмар гарагт Европын холбооны орнууд болон хууль тогтоогчид гар утас, таблет, камерны цэнэглэгчийг нэг стандарттай болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, 2024 оноос эхлэн тус холбооны нутаг дэвсгэрт худалдаалагдах бүх дунд оврын зөөврийн төхөөрөмжүүд “USB Type-C” стандартын цэнэглэгчтэй болох юм.

Шийдвэр нь хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчлөх төдийгүй санхүүгийн хувьд хэмнэлттэй гэж Европын комисс үзэж байгаа аж.

Гар утасны цэнэглэгчийг нэг стандарттай болгох асуудлыг ЕХ арав гаруй жилийн өмнөөс дэвшүүлж ирсэн бол гар утаснуудадаа “Lightning” кабель ашигладаг “Apple” компани энэ саналыг инновацид сөргөөр нөлөөлж, цахилгаан барааны асар их хог хаягдлыг бий болгоно гэж эсэргүүцэж байсан.

Гэсэн ч ЕХ-ны шийдвэрийн дараа Нью-Йоркийн өглөөний арилжаагаар “Apple” компанийн хувьцааны ханш 0.9 хувиар өсжээ. Шинжээчид цэнэглэгчийг нэг стандарттай болгосноор Европын зах зээлд “Apple”-ын бүтээгдэхүүний борлуулалт өснө гэж таамаглаж байна.

Өнгөрсөн сард “Bloomberg”-ийн мэдээлснээр “Apple” компани ирэх онд нээлтээ хийх “USB Type-C” цэнэглэгчтэй “iPhone” гар утсан дээр аль хэдийнээ ажиллаж байгаа аж.

Европын комиссын 2019 оны судалгаагаар 2018 онд гар утасны хамт худалдаалагдсан цэнэглэгчийн тал хувь нь “USB micro-B” оролттой байсан бол 29 хувь нь “USB Type-C” оролттой, 21 хувь нь “Lightning” оролттой байжээ.

ЕХ-ны салбарын тэргүүн Тьерри Бретоны хэлснээр энэ шийдвэр нь хэрэглэгчдийн халааснаас 250 сая евро буюу 267 сая орчим долларыг хэмнэнэ гэв. Мөн утасгүй цэнэглэх шинэ технологиудыг хөгжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.

Хууль хүчин төгөлдөр болсноос хойш 40 сарын дотор уг стандартыг зөөврийн компьютерт мөн мөрдөх ёстой байна.

Түүнчлэн энэхүү шийдвэр нь цахим унших төхөөрөмж, чихэвч болон бусад технологийг хамарч байгаа нь “Samsung”, “Huawei” болон бусад үйлдвэрлэгчдэд нөлөөлнө гэсэн үг юм.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Гар утас, #Европын холбоо,