Лхагва гарагт Берлин хотын баруун хэсэгт машинтай этгээд хэсэг бүлэг хүмүүс рүү дайрч, улмаар нэг хүн амиа алджээ. Хэргийн улмаас 30 орчим хүн шархадсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Зарим хүмүүсийн бэртэл ноцтой байгааг мөн дурдсан байна.

“Энэ нь осол байсан уу, эсвэл санаатай үйлдэл үү гэдэг нь тодорхойгүй байна” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Одоогоор сэжигтнийг хэргийн газарт саатуулсан байна. Хэрэг явдал Берлиний хамгийн алдартай дурсгалт газруудын нэг болох дайнд сүйдсэн “Gedaechtniskirche” сүмийн дэргэд болжээ.

2016 оны 12-р сарын 19-ний өдөр уг газрын ойролцоо мөн машинтай халдлага болж олон хүн амиа алдаж байсан юм.

Тодруулбал, Тунисын орогнол хүсэгч Анис Амри гэгч этгээд ачааны машин барьцаалж, жолоочийг нь хөнөөж, дараа нь хөл хөдөлгөөн ихтэй Зул сарын баярын зах руу дайрч, дахин 11 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулж байжээ.

Дараа нь Амри Итали руу зугтсан бөгөөд Италийн цагдаа нар түүнийг буудан хөнөөсөн байна.

Эх сурвалж: The Guardian

#Берлин, #Халдлага,