Аюулгүй байдлаа бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Финландын засгийн газар Оростой хиллэдэг зүүн хилдээ хаалт барихын тулд хилийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Барууны цэргийн эвсэл болох НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ тавиад байгаа Финланд улс Оростой дайтаж байсан түүхтэй ч одоогоор хоёр орны ой модоор хучигдсан 1,300 км урт хилийн бүсийн ихэнх хэсгийг зөвхөн хилийн тэмдэг, хуванцар шугамаар тэмдэглэсэн байдаг байна.
Өнгөрсөн оны сүүлээр Беларусаар дамжин Европын холбоонд нэвтрэх гэсэн Ойрх Дорнод, Афганистан, Африкаас ирсэн олон зуун цагаач Польшийн хил дээр гацсан шиг Орос улс орогнол хүсэгчдийг хил рүүгээ түлхэж Финландад шахалт үзүүлэхийг оролдож магадгүй гэж Финландын засгийн газар эмээж байгаа аж.
Засгийн газраас санал болгож буй хуулийн нэмэлт өөрчлөлтөд орогнол хүсэх өргөдөл хүлээн авах ажлыг зөвхөн хилийн тодорхой цэгүүдэд төвлөрүүлэх саналыг тусгажээ.
Европын холбооны одоогийн дүрмийн дагуу цагаачид ЕХ-ны гишүүн улс руу нэвтрэх ямар ч цэгээс орогнол хүсэх эрхтэй байна.
Нэмэлт өөрчлөлтүүд батлагдвал Финланд улс хилийн хяналтаа сайжруулах шаардлагатай тулгарч, цаашлаад хилийн орчимд шинэ замууд болон хаалт барих боломж нь нээлттэй болох юм.
Эх сурвалж: Reuters