Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров телевизэд өгсөн ярилцлагадаа Москва үргэлж өрнөд болон дорнодын аль алинтай холбоотой байсан ч одоо Европтой харилцах нь Оросын тэргүүлэх чиглэл байхаа больсон гэж мэдэгдэв.

Тэрбээр “Бид үргэлж баруун, зүүн, хойд, өмнөдтэй хамтран ажиллаж ирсэн. Барууны орнууд бүх харилцаагаа тасалснаас хойш ч бид өмнөх шигээ дорно дахинтай бодитой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Бид дорнодтой харилцаагаа улам өргөжүүлэх болно. Мэдээжийн хэрэг, эдгээр харилцаа улам бүр нэмэгдэхийн хэрээр Европ бидний тэргүүлэх чиглэл байхаа болино” гэж Лавров пүрэв гарагт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр “НТВ” сувагт өгсөн ярилцлагадаа хэлэв.

“Росконгресс” сангаас зохион байгуулдаг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум зургадугаар сарын 15-18-ны хооронд болж байгаа бөгөөд энэ жил “Шинэ ертөнц дэх шинэ боломжууд” нэрийн дор зохион байгуулагдаж байгаа юм.

Эх сурвалж: Tass

#Лавров, #ОХУ,