Оросын талаас байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарласны дараа Герман улс ирэх өвөлдөө бэлтгэхийн тулд хийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба үүний тулд байгалийн хийн хэрэглээгээ багасгаж, нүүрсний хэрэглээг нэмэх ёстой гэж тус улсын Эдийн засгийн сайд Роберт Хабек ням гарагт мэдэгдлээ.

Өнгөрсөн пүрэв гарагт “Газпром” компани “Хойд урсгал 1” хоолойгоор дамжин өнгөрөх хийн урсгалыг дахин хязгаарлаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүний улмаас байгалийн хийн үнэ огцом өсөөд байгаа юм.

Хабек энэ алхмыг “Биднийг бухимдуулж, байгалийн хийн үнийг өсгөж, хагалан бутаргах зорилготой Путиний стратеги” гэж тодорхойлсон байна.

Герман улс нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоохоор төлөвлөөд байгаа боловч Хабек зуны улиралд хийн хэрэглээг бууруулахын тулд “шилжилтийн хугацаанд” нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ажиллуулах шаардлагатай байгааг онцолжээ.

Тэрээр “Нөхцөл байдал ноцтой байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, хийн хэрэглээг бууруулах нэмэлт арга хэмжээ авч байна. Энэ нь хийн хэрэглээгээ бууруулахын зэрэгцээ хийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Эс бөгөөс өвлийн улиралд нөхцөл байдал хүндрэх болно” гэж мэдэгджээ.

Мөн Эдийн засгийн яам аж үйлдвэрийн салбар дахь хийн хэрэглээг бууруулах зорилгоор урамшууллын шинэ системийг энэ зун эхлүүлэхээр бэлтгэж байгаа тухай хэвлэлийн мэдээнд дурджээ.

Герман улс нь Оросын хийнээс ихээхэн хамааралтай, гэхдээ Украины дайн эхлэхээс өмнө тус улсын импортыг 55 хувиас 35 хувь хүртэл бууруулж чадсан юм.

Харин дайны дараа буюу гуравдугаар сард Германы хууль тогтоогчид өвлийг аюулгүй давахын тулд хий хадгалалтын актыг баталсан ба уг хуульд хийн агуулахын дүүргэлтийг аравдугаар сарын нэгэн гэхэд 80 хувь, 11-р сарын нэгэн гэхэд 90 хувь, хоёрдугаар сарын нэгэн гэхэд 40 хувьтай байхаар заасан байна.

Одоогийн байдлаар агуулахын дүүргэлт 56 орчим хувьтай байгаа аж.

Эх сурвалж: CNN

#байгалийн хий, #Герман, #ОХУ,