Орос улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Искандер-М” пуужингийн системийг Беларусь руу шилжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 25-нд Санкт-Петербург хотноо Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахдаа мэдэгджээ.

Орос, Беларусийн удирдагч нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан уулзсан бөгөөд Лукашенко он гарснаас хойш Орост зургаа дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Энэ удаад тэд Константиновскийн ордонд албан ёсны хэлэлцээр хийхээс өмнө хоёр өдрийг Завидовогийн өргөөнд өнгөрүүлж, албан бус орчинд харилцаа холбоо тогтоосон байна.

Уулзалтын үеэр Лукашенко АНУ болон түүний холбоотнууд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай нисэх онгоцны сургалтын нислэг үйлдэж байгааг шүүмжлээд, НАТО-д ижил хариу өгөх боломж олгохыг Путинээс хүсжээ. Тэрээр цөмийн зэвсэг шилжүүлэхийг шаардахгүй боловч Беларусийн тийрэлтэт онгоцнуудыг цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай болгож шинэчлэх хэрэгтэй байгааг Путинд тайлбарласан байна.

Үүний дараа Путин, Лукашенко нар Беларусь улсад ашиглаж буй “Сухой Су-25” онгоцнуудыг шинэчлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ. Путин онгоцны нэмэлт тоног төхөөрөмжийг Оросын нисэх онгоцны үйлдвэрүүдэд хийнэ гэж хэлээд, Оросын талаас нислэгийн боловсон хүчнийг зохих ёсоор сургана гэж мэдэгдэв.

Путин үргэлжлүүлээд “Ойрын хэдэн сарын дотор бид Беларусь руу ‘Искандер-М’ тактикийн пуужингийн системийг шилжүүлнэ. Уг систем нь энгийн болон цөмийн цэнэгт хошуутай баллистик болон далавчит пуужингуудыг харвах чадвартай” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд эдийн засгийн асуудлаар ярилцжээ. Тодруулбал, Москва, Минск хоёр өмнө нь баруунаас импортолдог байсан бүтээгдэхүүнийг орлуулах зорилгоор 15 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: Tass

#Беларус, #ОХУ,