Мягмар гарагт “Их 7”-ийн бүлэг тогтоосон үнээс дээш үнээр зарагдсан Оросын нефтийн тээвэрлэлтэд хориг тавих асуудлыг судлахаар тохиролцжээ.

Германы Бавари мужид болсон энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар Долоогийн бүлгийн удирдагч нар Украины дайн ба түүний эдийн засгийн огцом уналт, тэр дундаа хүнс, эрчим хүчний инфляцын өсөлт зэрэг сэдвүүдээр голчлон хэлэлцлээ.

Москва Украинд халдан довтолсноос хойш барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн импортыг бууруулахын тулд хориг арга хэмжээ аваад байгаа ч эсрэгээрээ эрчим хүчний үнэ огцом өсөж, Орост илүү их ашиг олох боломжийг олгоод байгаа юм. Иймд Оросын нефтийн үнэд хязгаар тогтоосноор энэ явдлыг таслан зогсооно гэж гэж “Их 7” үзэж байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн зургадугаар сард гаргасан тайланд дурдсанаар тавдугаар сард Оросын нефтийн экспортын хэмжээ буурсан ч орлого нь өссөн байна.

Бусад улс орнуудын Оросын газрын тосонд төлдөг төлбөрт дээд хязгаар тогтоосноор Ерөнхийлөгч Владимир Путиний “дайны санхүүжилтийг шахаж, хоёрдугаарт дэлхийн нефтийн зах зээлийн тогтвортой байдал, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно” гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мягмар гарагт мэдэгджээ.

Долоогийн бүлгийн удирдагч нар мөн Москвад тавьсан хориг арга хэмжээг чангатгах хүчин чармайлтын нэг хэсэг болгон Оросын алтны импортод хориг тавихаар тохиролцсон гэж ЕХ-ны албаны хүн мягмар гарагт мэдэгдэв.

“Их 7”-ийн орнууд дотоододоо хурцадмал байдал үүсгэж, хөгжиж буй улс орнуудад дарамт болж буй инфляцыг улам хөөрөгдөхгүйгээр Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд мягмар гарагт “Их 7”-ийн удирдагч нар дэлхийн өлсгөлөнтэй тэмцэхэд 4.5 тэрбум доллар өгөхөө амласан байна. Энэ мөнгөний талаас илүү хувийг АНУ гаргахаар болжээ.

Мөн “Их 7”-ийн удирдагч нар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын “Уур амьсгалын клуб” байгуулахаар тохиролцож, аж үйлдвэрийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах амлалт өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

#“Их 7”-ийн бүлэг, #Оросын нефть,