Мягмар гарагт Оросын сансрын агентлаг АНУ-ын Пентагон, НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох газар зэрэг барууны батлан ​​хамгаалахын төв штабуудын солбилцлыг нийтлээд, Америкийн арилжааны хиймэл дагуулууд Оросын дайсан болох Украины төлөө ажилладаг гэж мэдэгдэв.

“РИА Новости” агентлагийн иш татан мэдээлснээр “Роскосмос”-ын тэргүүн Дмитрий Рогозин “Одоо хувийн компаниуд болон төрийн байгууллагуудын бүлэглэл бүхэлдээ зөвхөн манай дайсны төлөө ажиллаж, мэдээллэр хангаж байна” гэж хэлжээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг АНУ-ын хиймэл дагуулын “Maxar” компани хоёрдугаар сард халдлага эхлэхээс өмнө Украин болон Оросын нутаг дэвсгэрийн зургуудыг хэд хэдэн удаа дэлгэж байв.

Зарим нь Оросын болзошгүй түрэмгийллийг үгүйсгэж байсан үед Орос Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлж байгааг мөн хиймэл дагуулын зургуудаар баталгаажуулж байсан юм.

Рогозин нийгмийн сүлжээнд “Өнөөдөр Мадридад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхэлж, барууны орнууд Оросыг адгийн муу дайсан гэж зарлах болно” гэж бичжээ.

Тэрээр цааш нь “Эвслийн 30 орны төлөөлөгчид, холбоотнууд болон нэр дэвшигчид 2030 он хүртэлх стратегийн үзэл баримтлалыг шийдвэрлэж байх зуур ‘Роскосмос’ дээд хэмжээний уулзалт болох газар болон Украины үндсэрхэг үзэлтнүүдийг дэмждэг ‘шийдвэр гаргах төвүүд’-ийн хиймэл дагуулын зургуудыг нийтэлж байна” гэжээ.

Тэрээр Мадрид дахь дээд хэмжээний уулзалт болох газар, Пентагон, Вашингтон дахь Цагаан ордон, Лондонгийн төвд орших Британийн засгийн газрын байр, Берлин дэх Германы канцлерын газар, Рейхстагийн парламентын ордон, Брюссель дэх НАТО-гийн төв байр, Францын ерөнхийлөгчийн ордон, Парис дахь засгийн газрын бусад барилгууд зэрэг газруудын Оросын хиймэл дагуулаас авсан зургуудыг нийтэлсэн байна.

Мөн Рогозин “Юмыг яаж мэдэхэв” гэж бичээд эдгээр объектуудын солбилцлыг хавсаргажээ.

Эх сурвалж: Reuters

#Роскосмос, #Хиймэл дагуул,