Нэгэн орой төв зам дагуу алхах зуур цахилгаан дугуй унаж, доргио ая тултал нь чангалсан чихэвчтэй хөвгүүн хажуугаар дайрах нь холгүй хурдтай өнгөрлөө. Тэрбээр явган замаар багтаж ядан алхах зорчигчдыг шүргэх нь хүмүүсийг бухимдуулж байв. Урин дулаан цаг ирсэн учир хүүхэд, залуус мотоцикль, мопед, унадаг дугуй, цахилгаан дугуй унах нь элбэг болсон. Эдгээр нь түгжрэл ихтэй Улаанбаатар хотод зуны улиралд хамгийн тохиромжтой унаа мөн.

Гэхдээ сүүлийн үед их ашиглах болсон импортоор орж ирдэг “Sur Ron” маркийн цахилгаан дугуй нь 80 км/цаг хүртэл хурдлах өндөр чадалтай хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж байгаагаас ялгаагүй. Гэвч жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын дугааргүй тул замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд цахилгаан дугуйг жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байгааг бид энэ удаа хөндлөө.

ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн шинжтэй 980 гомдол хүлээн авсан. Үүнээс 57 нь мотоцикль, мопед, цахилгаан дугуй, унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртсөн гомдол байна. Эдгээрийг задалбал, 24 нь мотоцикль, 20 нь дугуйтай, гурав нь “Sur Ron” маркийн цахилгаан дугуйтай явж байгаад осолд өртжээ. Энэ нь цахилгаан дугуй хилээр унадаг дугуйны нэг төрөл хэмээн орж ирж байгаагаас үүдэн хэн ч каргогоор захиалаад унах нөхцөл нь бүрдсэнтэй холбоотой. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд “Sur Ron” дугуйтай ЕБС-ийн 29 сурагч байгааг Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар тогтоожээ.

“Sur Ron” маркийн цахилгаан дугуй нь мотоцикльд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа тул замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй. Тиймээс зөвхөн зориулалтын тусгай талбайд унах боломжтой байдаг. Гэвч энэ төрлийн дугуйгаар зорчих зориулалтын зам манай улсад байхгүйгээс дугуйн болон явган хүний замаар зорчиж байна. Хууль тогтоомжид зааснаар мопедийн техник үзүүлэлтээс их үзүүлэлт бүхий “Sur Ron” цахилгаан дугуйг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу 200 нэгжээр буюу 200 мянган төгрөгөөр торгоно гэсэн байдаг.

Бодит байдал дээр энэ хууль, тогтоомж хэрэгжихгүй байна. Үүнээс үүдэн таван сарын хугацаанд цахилгаан дугуйтай холбоотой гурван зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн тоо. Бүртгэлгүйгээр өдөрт хэдэн осол гарч, хяналтгүй цахилгаан дугуйны хэрэглээнээс болж хэдэн хүн бэртэж, гэмтэж байгааг бид мэдэхгүй.

Хууль, тогтоомжийн хяналт сул байгаа нь олон хүүхдийг замын хөдөлгөөний ослоор амиа алдах эрсдэл рүү хөтөлж байгаа нь бидний анхаарлаа хандуулах асуудал мөн. Тэд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй авто замын хөдөлгөөнд зорчиж байгаа нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий болгож байна.

ТЦА:“SUR RON”-ЫГ МОТОЦИКЛИЙН ТӨРӨЛД ОРУУЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭСЭН

Цахилгаан дугуйнд холбогдох байгууллагууд ямар зохицуулалт, арга хэмжээ авч ажиллаж байгааг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Мопедийн хүчин чадал дөрвөн кВт бол цахилгаан дугуй нь 1.6-аар илүү ба хурд нь ч өндөр байдаг. Үүнээс “Sur Ron” дугуй нь мотоциклийн үзүүлэлттэй нь харагдаж байна. Мотоцикль учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвхөн машины замаар явах ёстой. Тиймээс манай байгууллагаас худалдаалдаг газар руу нь “Sur Ron”-ыг тээврийн ангилал, мотоциклийн төрөлд оруулж өгөх хүсэлт явуулсан. Олон улсад худалдаалахдаа “Mini” мотоцикль гэж явдаг. Манай байгууллагад зохицуулалт байгаа хэдий ч албан ёсны тодорхойлолт байхгүй учраас зөвлөмж өгөөд явж байна. Авто тээврийн үндэсний төвөөс цахилгаан дугуйг мотоцикль болохыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч шийдвэр гаргавал бид хөдөлгөөнд оролцоод байгаа хүүхэд, шаардлага хангаагүй байдалд нь анхаарал тавьж, торгож арга хэмжээ авах эрх нь үүсэж байгаа юм” гэлээ.

Сурагчдын цахилгаан дугуйны хэрэглээнд хяналт тавихын тулд ТЦА-наас Нийслэлийн боловсролын газар руу албан бичиг хүргүүлжээ. Үүнээс гадна “Sur Ron” унадаг дугуйны холбоо гэсэн хамгийн олон дагагчтай группын админтай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдэд сургалт зохион байгуулахаар тохиролцжээ. Учир нь зун бол сурагчдын дугуй унаж цагийг өнгөрүүлдэг улирал нь юм.

Гэсэн хэдий ч сургалт, зөвлөгөөнд суугаад хүүхдүүд цахилгаан дугуй унахаа болихгүй нь ойлгомжтой. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс цахилгаан дугуйг мотоцикль болохыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг нэн тэргүүнд гаргах шаардлагатай. Ингэснээр тус цахилгаан дугуйтай хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохгүй байх нөхцөл бүрдэх юм. Учир нь цахилгаан дугуйны техникийн хүчин чадал нь мопедоос их буюу дөрвөн квт-аас их чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй бол мотоциклийн төрөлд хамаарах тул А ангиллын үнэмлэхтэй 18 насанд хүрсэн байх, улсын бүртгэлийн дугаартай байхыг шаардана.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.25-т “Мотоцикль гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж чадал, техникийн дээд хурд нь мопедийнхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл” гэсэн байдаг. Үүнд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалтай бол 550 кг)-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна. Хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн авто замын зорчих хэсгээр зорчино хэмээн заасан байдаг. Мотоциклийн жолооч А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй юм. Тиймээс “Sur Ron” цахилгаан дугуйг мотоцикль хэмээн хүлээн зөвшөөрснөөр бид бяцхан үрсээ аюулаас хамгаалж чадна. Үгүй бол одоогийн хяналтгүй, зохицуулалтгүй, хүртээмжгүй байдал нь цахилгаан дугуйнаас үүдэн амиа алдах эрсдэлийг бий болгоод байна.

Дашрамд дурдахад цахилгаан дугуйны хүчин чадал нь мопедтой адил буюу бага бол унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах боломжтой. Зарим тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар явж болно хэмээн хуульд заасан байдаг. 

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)

#хүүхэд хамгаалал,