Энэ долоо хоногт “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр барууны удирдагч нар Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний цээж нүцгэн зургаа авхуулах хандлагыг шоглосон.
Путин морь унаж байхдаа, ангийн буу барьсан үедээ, мөн загасчилж байхдаа хэд хэдэн удаа цээж нүцгэн камерын дуранд өртөж байв. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр Германд болсон “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Борис Жонсон “Бид Путинээс илүү хатуу гэдгээ харуулахын тулд хувцсаа тайлах ёстой” хэмээн хошигносон байна.
Мөн тэрээр удирдагчдад хандан “цээжний булчингаа харуулах хэрэгтэй” гэж зөвлөсөн бол Канадын Жастин Трюдо “цээж нүцгэн морь унахыг” санал болгожээ.
Туркменистанд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путинээс энэ талаар асуухад “Тэд бүсэлхий хүртлээ, эсвэл бүсэлхийнээс доош хувцсаа тайлахыг хүссэн үү би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд жигшмээр харагдах байсан гэж би бодож байна” гэж хариулав.
Тэрээр Оросын яруу найрагч Александр Пушкины “Ухаалаг хүн та хумсныхаа гоо сайханд анхаарч болно” гэсэн эшлэлийг дурдаад “Би үүнтэй санал нийлж байна. Хүний бие махбод, сэтгэл зүрх ижил тэнцүү хөгжих ёстой” гэж хэлжээ.
Путин цааш нь “Бүгдийг ийм нийцтэй байлгахын тулд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусад муу зуршлаас татгалзах, дасгал хийх, спортоор хичээллэх шаардлагатай” гэж хэлсэн байна.
Түүнчлэн Жонсоны Оросын ерөнхийлөгч эмэгтэй байсан бол Украин руу довтлохгүй байсан гэж хэлсэн үгийн талаар Путинээс асуужээ.
Тэрээр 1982 онд Их Британи, Аргентины хооронд Фолкландын арлуудыг тойрсон мөргөлдөөнийг дурдаад “Маргарет Тэтчер Фолкландын арлуудын төлөө Аргентины эсрэг цэргийн байлдааны ажиллагаа явуулахаар шийдсэн түүхэн үйл явдлыг эргэн дурсмаар байна.”
“Энэ нь эзэнт гүрний статусыг батлах зорилготой эзэнт гүрний амбиц л байсан. Тиймээс энэ нь өнөөдөр болж буй үйл явдлын талаар, ядаж Их Британийн одоогийн ерөнхий сайдын хэлэх үг биш гэж би бодож байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC