Ням гарагийн орой Данийн нийслэл Копенхагены “Field's” худалдааны төвд галт зэвсэгтэй халдлага болж, гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсаны дараа цагдаа нар нэг сэжигтнийг баривчилжээ.

Копенхагены цагдаагийн ахлах байцаагч Сорен Томассен сэжигтнийг 22 настай Дани залуу гэж тодорхойлоод, “терроризм”-ын сэдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй гэж мэдэгджээ.

Хэрэг явдлын дараа “Ригшоспиталет” нийслэлийн төв эмнэлэг халдлагад өртсөн хүмүүст туслахын тулд мэс засалч, сувилагч зэрэг ажилтнуудыг нэмэлтээр дуудаж ажилласан байна.

Цагдаа нар болсон зүйлийн талаар харсан, сонссон, дүрс бичлэг хийсэн хүн бүрийг холбогдож, мэдээлэл өгөхийг уриалжээ.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдэлдээ “Ням гарагийн орой Дани улс харгис хэрцгий халдлагад өртлөө. Хэд хэдэн хүн амиа алдсан. Дэлгүүр орж эсвэл гадуур хооллож байсан гэмгүй гэр бүлүүд, хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид гээд илүү олон хүн шархадсан” гэж хэлжээ.

Тэрээр “Манай үзэсгэлэнтэй бөгөөд ихэвчлэн аюулгүй байдаг нийслэл хот маань хэдхэн секундийн дотор өөрчлөгдлөө. Даничууд энэ хүнд хэцүү үед хамтдаа байж, бие биенээ дэмжих хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Копенхагены захад байрлах “Field’s” нь 135 дэлгүүр, кафе, ресторантай Дани улсын хамгийн том худалдааны төв аж. Тус худалдааны төвийн эсрэг талд хотын төвийг олон улсын нисэх онгоцны буудалтай холбосон метроны шугам байдаг. Мөн холгүйхэн томоохон хурдны зам урсдаг байна.

Худалдааны төвөөс хоёр километр хүрэхгүй зайд байрладаг “Royal Arena” цэнгэлдэх хүрээлэнд Их Британийн дуучин Харри Стайлсын тоглолт болох байсан боловч тоглолт ням гарагийн орой цуцлагджээ.

Халдлагын дараахан хааны ордон “Tour de France” дугуйн уралдаантай холбоотой угсаа залгамжлах хунтайж Фредерикийн хүлээн авалтыг цуцалсан байна.

Эх сурвалж: The Guardian

#Дани улс, #Халдлага,