Нэрээ нууцалсан хакер Шанхай хотын цагдаагийн газраас Хятадын нэг тэрбум иргэний хувийн мэдээллийг хулгайлсан гэж мэдэгджээ.

“ChinaDan” хэмээн өөрийгөө нэрлэсэн интернэт хэрэглэгч өнгөрсөн долоо хоногт “Breach Forums” хакерын форум дээр иргэдийн мэдээлэл бүхий 23 терабайт (ТБ) гаруй өгөгдлийг 10 “Bitcoin”-оор зарах санал тавьсан байна. Энэ нь ойролцоогоор 200,000 доллартай тэнцэнэ.

Тэрээр “2022 онд Шанхай хотын Үндэсний цагдаагийн газрын мэдээллийн сан алдагдсан. Энэхүү мэдээллийн санд Хятадын нэг тэрбум иргэний талаарх олон терабайт өгөгдөл, мэдээлэл агуулагдаж байгаа” гэж бичжээ.

Түүний хэлснээр өгөгдөлд Хятадын нэг тэрбум иргэний талаарх мэдээлэл, мөн овог нэр, хаяг, төрсөн газар, иргэний үнэмлэхний дугаар, гар утасны дугаар, гэмт хэрэг/хэрэг бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл зэрэг хэдэн тэрбум бүртгэл багтсан байна.

Даваа гарагт Шанхайн засгийн газар болон цагдаагийн газар “Reuters” агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын “Weibo” болон “WeChat” нийгмийн сүлжээний платформууд дээр энэ талаар мэдээлэл тархаж, хүмүүс өргөнөөр хэлэлцсэн бөгөөд олон хэрэглэгчид мэдээлэл алдагдсан явдлыг үнэн байж магадгүй гэж санаа зовсон байна.

Харин ням гарагийн үдээс хойш “Weibo” дээр үүнтэй холбоотой хэштаг устгагджээ.

Бээжинд төвтэй “Trivium China” зөвлөх компанийн технологийн бодлого судалгааны дарга Кендра Шефер “Twitter” хуудсандаа “Цуу ярианаас үнэнийг ялгаж салгахад хэцүү” гэж мэдэгджээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол “Түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн муу зөрчлүүдийн нэг байх нь ойлгомжтой” гэж хэлэв.

Мөн Шефер цааш нь “Хакерын хэлээд байгаа өгөгдөл Олон нийтийн аюулгүй байдлын яамных бол энэ нь хэд хэдэн муу үр дагавар дагуулах болно” гэж анхааруулжээ.

Үүний дараа даваа гарагт “Binance”-ийн гүйцэтгэх захирал Жао Чанпэн Азийн аль нэг улсын нэг тэрбум оршин суугчдын мэдээллийг интернетийн Хар зах (Dark Web)-д худалдсаныг илрүүлсэн тул биржийн хэрэглэгчийн баталгаажуулах үйл явцыг эрчимжүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#БНХАУ, #хакер,