Иргэн Д.Монголхүү, Б.Одхүү тэргүүтэй иргэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монголд айлчилж буйтай холбогдуулан эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа.

Энэ үеэр Д.Монголхүү "Бид ОХУ-ын дагуул биш. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэхгүй байна. Бид гэртээ хэнийг байлгах, байлгахгүйгээ мэдье. Бид 1990 оноос өмнөх Монгол биш" гэлээ.

Мөн иргэн Б.Одхүү "Укрианы дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 20 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд түрэмгийлэл, аллагыг үйлдэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Путины багт ажиллаж байгаа Сергей Викторович Лавров манай улсад айлчилж байна. Энэ айлчлал маш зохимжгүй үйлдэл боллоо. Мөн та бүхэн санаж байгаа бол Лавров АНУ-ын биологийн лаборатори Монголд байдаг мэдээр илт ташаа мэдээллиийг өөрийн амаар хэлж байсан удаатай.

Энэ айлчлал хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо. Олон улсад Монголыг муухайгаар харуулж байна. Манай улсын төрийн гурван өндөрлөг дайныг дэмжиж байгаа мэтээр харуулж байна" гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #д.монголхүү, #Жагсаал, #онцлох зураг,