Италийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 3/1-ийг бүрдүүлдэг По голын орчмын бүс нутгууд сүүлийн 70 жилд байгаагүй ган гачигт нэрвэгдсэний улмаас даваа гарагт онц байдал зарлажээ.
Засгийн газар онц байдал зарласнаар эрх баригчид айл өрх, аж ахуйн нэгжүүдэд усны хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг яаралтай авах боломж бүрдэх юм.
По бол Италийн хойд хэсгээр 650 км урсдаг тус улсын хамгийн урт гол юм. Гэвч гол олон хэсгээрээ ширгэж, урсац маш сул байгаа тул далайн ус дотогш нэвчиж, ургацыг сүйтгэж байна гэж тариаланчид хэлж байна.

Онц байдлын арга хэмжээ нь По голтой хиллэдэг газрууд болон зүүн Альпын усны сав газрыг хамрах аж. Эдгээрт Эмилиа-Романья, Фриули Венециа Жулиа, Ломбарди, Пьемонт, Венето зэрэг хойд хэсгийн таван бүс нутаг орж байгаа бөгөөд засгийн газар эдгээр газруудад усны хомсдолтой тэмцэхэд нь туслах зорилгоор эхний ээлжинд 36.5 сая евро буюу 38 сая долларын санхүүжилт төсөвлөсөн байна.
Өвөл болон хаврын улирал хэт хуурай байсны дараа зуны эхэн үед онцгой халуун болж байгаа нь ган гачигт хүргэж, энэ нь Италийн төв хэсэгт ихээхэн нөлөөлж байна гэж эрх баригчид хэлж байна. Улам бүр нэмэгдэж байгаа ган гачигтай тэмцэхийн тулд цаашид арга хэмжээ авах боломжтой гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Мөн Италийн Ерөнхий сайд Марио Драги гангийн эсрэг хариу арга хэмжээг зохицуулахын тулд комиссар томилох талаар хэлэлцэж байгаа гэж Италийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Өмнө нь тус улсын засгийн газар коронавирусийн хямралыг хянах зорилгоор комиссар томилж байв.
Эх сурвалж: Reuters