Өнөөдрийн байдлаар сармагчны цэцэг өвчний 6,000 гаруй тохиолдол 58 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдэв.
Иймд долдугаар сарын 18 эсвэл түүнээс ч өмнө ДЭМБ-ын хороог Женевт дахин хуралдуулж, эрүүл мэндийн онц байдал зарлах талаар зөвлөмж гаргана гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс виртуал хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Зургадугаар сарын 27-нд болсон өмнөх хурлаар тус хороо Африкийн орнуудаас гадна дэлхийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний тохиолдол нэмэгдэж байгааг эрүүл мэндийн онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэж шийдвэрлэсэн юм.
Харин виртуал хурлын үеэр Тедрос “Би вирусийн цар хүрээ, дэлхий даяар тархаж байгаад санаа зовсоор байна” гэж хэлээд, шинжилгээ дутмаг байгаагаас олон тохиолдол бүртгэгдээгүй байх магадлалтай гэлээ.
Ханиад, томуу төст шинж тэмдэг, арьсны гэмтэл үүсгэдэг, ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрдэг вируст халдвар болох сармагчны цэцэг өвчин тавдугаар сарын эхэн үеэс дэлхий даяар тархаж байна.
Одоогоор батлагдсан тохиолдлын 80 орчим хувь нь Европт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters