Орос Украин руу халдан довтолсны дараа НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад байгаа Финланд улсын парламент Оростой залгаа хилийн шугамын дагуу хаалт барих шийдвэр гаргажээ.
Финланд улс өнгөрсөн тавдугаар сард цэргийн эвсэлд үл нэгдэх олон арван жил үргэлжилсэн бодлогоосоо ухарч, цэргийн эвсэлд гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн бөгөөд энэ долоо хоногт нэгдэх үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн.
Үүний дараа Москва цагаачлалын асуудлыг ашиглан улс төрийн дарамт шахалт үзүүлэхвий гэсэн болгоомжлолын үүднээс Финландын парламент Хилийн хамгаалалтын тухай хуульд шинэ нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр тус улсын зүүн хэсэгт Оростой хиллэдэг 1,300 км шугамын дагуу илүү бат бөх бэхлэлт байгуулах боломжтой болж байгаа юм.
Дотоод хэргийн яамны ахлах зөвлөх Энн Иханус тус хуулийн зорилгыг “холимог аюулын эсрэг хариу арга хэмжээ авах хилийн харуулын үйл ажиллагааны чадавхыг сайжруулах” гэж тодорхойлов. Мөн тэрээр Украины дайн энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж нэмж хэлжээ.
Финландын хилийн дагуу мал амьтныг тэнүүчилж явахыг хориглох үүднээс голчлон хөнгөн модон хашаа татсан байдаг байна.
Финландын хилийн хамгаалалтын албаны хуулийн хэлтсийн захирал Санна Палогийн хэлснээр одоо зүүн хилийг бүхэлд нь хамрах гэхээс илүүтэй хамгийн чухал гэж үзсэн газруудад саад тотгор бүхий бат бөх хашаа барина гэв.
Мөн шинэ хуулийн дагуу хилийн боомтуудыг хааж, тус хилээр нэвтрэх хүмүүсийг тодорхой цэгүүдэд төвлөрүүлэх боломжтой болсон байна.
Түүнчлэн Финландын парламент онц байдлын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, “онцгой байдал”-ын тодорхойлолтыг өөрчлөн баталсан байна.
Эх сурвалж: The Guardian