Хятадын технологийн аварга “Baidu” компани автомат жолоодлоготой “Apollo RT6” загварын таксигаа танилцууллаа.
Компанийн сурталчилснаар тус загвар 20 жилийн туршлагатай жолоочийн жолоодлогын ур чадварыг эзэмшсэн байна.
Хятадад одоо мөрдөж буй дүрмийн дагуу автомат жолоодлоготой машинуудад аюулгүй жолоодлогыг хянах жолооч заавал байх шаардлагатай. Гэвч энэ дүрэм өөрчлөгдөх цагт “RT6”-ийн жолооны хүрдийг салгаж, оронд нь нэмэлт суудал, автомат машин (vending machine), ширээ эсвэл тоглоомын консол байрлуулж болно гэж “Baidu” хэлэв.
“Apollo RT6” нь өмнөх загваруудаас хамаагүй бага үнэтэй буюу 250,000 юань (37,000 орчим ам.доллар)-ын үнэтэй байх гэнэ.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Робин Ли жил бүр зохион байгуулдаг технологийн бага хурал дээр шинэ загварын үнийг их хэмжээгээр бууруулсан нь худалдан авалтыг өдөөж, Хятад даяар олон арван мянган автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл ашиглах боломжийг нээнэ гэж мэдэгдэв.
Түүний үзэж байгаагаар ирээдүйд робот таксины үйлчилгээ энгийн таксинаас хоёр дахин бага үнэтэй болно гэв.
“Baidu” нь “RT6”-г туршилтын журмаар 2023 оны хоёрдугаар хагаст зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн бол цаашид 100,000-ыг олон нийтэд худалдаалахаар зорьсон байна.
Компанийн мэдээлснээр 2020 онд Хятадын Шэньжэнь, Шанхай, Бээжин зэрэг 10 хотод эхлүүлсэн туршилтын робот таксигаар нийт нэг сая гаруй удаа үйлчилгээ үзүүлсэн байна.
Хятадад одоогоор технологийн аварга “Alibaba”-ийн дэмжлэгтэй “AutoX”; “Google” болон “Baidu”-ийн хуучин инженерүүдийн үүсгэн байгуулсан, “Toyota”-ийн дэмжлэгтэй “Pony.ai” зэрэг робот таксины компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: BBC

#автомат жолоодлоготой машин, #Хятадын “Baidu” компани,