Орост ээлтэй бус орнуудын жагсаалтад Грек, Дани, Словак, Словени, Хорват улсыг нэмсэн тухай Оросын засгийн газрын хэвлэлийн алба баасан гарагт мэдэгдэв.

“Засгийн газар Оросын гадаад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газруудын эсрэг найрсаг бус үйлдэл хийсэн улс орнуудын жагсаалтыг шинэчилсэн” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус орнуудын эсрэг арга хэмжээ авах тухай захирамжийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд баталж байв. Уг баримт бичигт эдгээр улс орнуудын элчин сайдын яам, консулын газар, төрийн байгууллагуудын төлөөлөгчийн газруудад орос хүн ажиллуулах боломжийг хязгаарлах эсвэл бүрэн хориглох хүртэл заалтуудыг тусгасан байдаг.

Баасан гарагийн мэдэгдэлд дурдсанаар “Засгийн газраас баталсан жагсаалтад улс орнуудын нэрсээс гадна найрсаг бус улс орнуудын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн консулын газруудад хөдөлмөрийн гэрээ байгуулж болох иргэдийн тоог зааж өгсөн. Иймд, шинэ тогтоолын дагуу Грек 34, Дани 20, Словак 16 хүний дээд хязгаартай. Харин Словени, Хорват улс дипломат төлөөлөгчийн газар, консулын байгууллагадаа ажилтан авах боломжгүй” гэжээ.

Захирамжийн дагуу анх 2021 оны тавдугаар сард АНУ, Чехийн дипломат төлөөлөгчийн газруудад хязгаарлалт тогтоож байв. Засгийн газраас баталсан жагсаалт нь эцсийнх биш бөгөөд Оросын хилийн чанад дахь төлөөлөгчийн газрын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гадаадын улс орнуудыг харгалзан жагсаалтыг өргөтгөх боломжтой юм.

Эх сурвалж: Tass

#Грек, #Дани, #ОХУ, #Словак, #Словени, #Хорват,