Ням гарагт Японы Кюсю арал дээр байрлах Сакуражима галт уул дэлбэрч, бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Японы цаг уурын агентлаг (JMA)-ийн мэдээлснээр галт уул орон нутгийн цагаар 20:05 цагийн орчимд дэлбэрчээ. Тус агентлаг галт уулнаас их хэмжээний утаа, үнс нурам гарч байгааг харуулсан хяналтын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна.

Улмаар “JMA” хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан хамгийн дээд буюу тавдугаар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, галт уулнаас 2.5 км-ийн зайд орших Кагошима муж болон Кагошима хотын оршин суугчдад болгоомжтой байхыг зөвлөсөн байна.

Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол эвсэл ямар нэг хохирол учирсан тухай мэдээлээгүй байна.

Ойролцоох Сендай атомын цахилгаан станцад ямар нэгэн зөрчил илрээгүй гэж Японы цөмийн зохицуулагч мэдэгджээ.

НАСА-гийн мэдээлснээр Сакуражима бол сүүлийн хэдэн арван жилд хэд хэдэн удаа дэлбэрсэн Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг аж.

Өмнө нь нэгдүгээр сард дэлбэрч, их хэмжээний үнс нурмыг агаарт цацаж байсан бол тухайн үед гуравдугаар түвшний сэрэмжлүүлгийг зарлаж байжээ.

Энэхүү галт уул нь Японы өмнөд хэсэгт орших Кагошима мужид байрладаг.

Эх сурвалж: CNN

#галт уул, #Япон улс,