Оросын эрчим хүчний аварга “Газпром” компани засварын ажлын улмаас “Хойд урсгал 1” гол хоолойгоор Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтээ дахин эрс бууруулна гэж мэдэгдлээ.

“Газпром”-ын хэлснээр хийн хоолойн өөр нэг турбиныг зогсоосноор өдөрт нийлүүлэх хийн урсгал 20 хувь хүртэл буурна гэв. Энэ нь одоогийн нийлүүлэлтийн түвшинг хоёр дахин бууруулсантай тэнцэх хэмжээ юм.

Оросоос Герман руу хий нийлүүлдэг “Хойд Урсгал 1” дамжуулах хоолойн хийн урсгалыг хэдэн долоо хоногийн өмнөөс бууруулаад байсан бөгөөд энэ сарын эхээр засвар үйлчилгээ хийх зорилгоор 10 хоногийн турш бүрэн хаасан. Засварын ажил дууссаны дараа хийн урсгалаа дахин нээсэн ч хүчин чадлаа өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувь хүртэл багасгаад байгаа.

Оросын зүгээс байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож, хязгаарлаж болзошгүйг анхааруулсны дараа Европын Комисс улс орнуудыг ирэх долоон сарын хугацаанд байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалав. Энэ нь сайн дурын уриалга боловч онцгой байдлын үед заавал хэрэгжүүлэх үүрэгтэй.

Мягмар гарагт Европын эрчим хүчний сайд нар Брюссельд уулзаж, уг төлөвлөгөөнд гарын үсэг зурах боловч зарим гишүүн орнууд оролцохоос татгалзах төлөвтэй байна.

“Газпром”-ын мэдээлснээр одоо ашиглаж байгаа хоёр турбины нэгд нь “техникийн нөхцөл” үүссэний улмаас хийн нийлүүлэлтээ лхагва гарагийн 04:00 цагаас эхлэн бууруулна гэв.

Харин Германы эдийн засгийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Бидэнд байгаа мэдээллээр нийлүүлэлтийг бууруулах техникийн шалтгаан байхгүй” гэж “AFP” агентлагт ярьжээ.

“Хойд урсгал 1”-ээр дамжуулж буй хийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэн бууруулж байгаа нь байгалийн хийн хэрэглээ нэмэгддэг өвлийн улирал болохоос өмнө улс орнуудын нөөцөө бүрдүүлэх хүчин чармайлтад хүндрэл учруулж болзошгүй юм.

Одоогоор “Газпром” компани хийн төлбөрөө рублиэр төлөх Кремлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсантай холбогдуулан Болгар, Дани, Финлянд, Нидерланд, Польш зэрэг улсуудад хий нийлүүлэхээ бүрмөсөн зогсоогоод байгаа.

Эх сурвалж: BBC

#Газпром,