Ням гарагт Японы Кюсю арлын Сакуражима галт ууланд дэлбэрэлт болсны дараа даваа гарагт Цаг уурын агентлаг хамгийн өндөр түвшний буюу тавдугаар түвшний онц байдал зарласан.

Одоогоор хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд тус агентлаг 1914 онд болсон галт уулын дэлбэрэлттэй төстэй томоохон дэлбэрэлт болж, олон хүний ​​аминд хүрсэн гамшиг тохиолдохгүй гэж таамаглаж байгаагаа ням гарагт мэдэгдсэн байна.

Галт уулын тогооноос 2.5 км-ийн зайд том чулуу шидэгдсэний дараа оршин суугчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгахыг уриалж, хоёр тогооноос хоёр км-ийн радиуст пирокластик урсгал үүсч болзошгүйг анхааруулжээ.

Минамидаке, Шоуа тогооноос гурван км-ийн радиуст орших 33 өрхийн 51 хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, даваа гарагийн 10:00 цагийн байдлаар 20 өрхийн 30 иргэн нүүлгэн шилжүүлэх төвд хүргэгдсэн байна.

Ням гарагийн 20 цагийн орчимд болсон галт уулын дэлбэрэлтийн дараа Цаг уурын агентлаг галт уулын сэрэмжлүүлгийг гурваас тавдугаар түвшин болгож нэмэгдүүлж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан бол өмнө нь Японд галт уулын тавдугаар түвшний сэрэмжлүүлгийг зарлаж байгаагүй байна.

Мөн энэ нь 2015 онд Кагошима мужийн Кучиноерабу аралд дэлбэрэлт болсны дараа өндөр түвшний онц байдал зарласан хоёр дахь тохиолдол гэв.

Бямба гарагаас ням гарагийн үдээс хойш Минамидаке тогоонд дөрвөн удаа дэлбэрэлт болж, утаа нь 1,200 метр хүртэл өндөрт тархсан бол даваа гарагийн өглөөний 6:30 цагийн орчимд жижиг галт уулын дэлбэрэлт болж, утаа 2,200 метрийн өндөрт тархсан гэж Цаг уурын агентлаг мэдээлэв.

Японы сургуулиуд зуны амралттай байгаа ч тус бүсэд байрлах цэцэрлэг, өдөр өнжүүлэх, сургуулийн дараах хүүхдийн клубуудын үйл ажиллагааг цуцалсан байна. Мөн бага, дунд сургуулиудын клубын үйл ажиллагааг түр зогсоож, багш нарыг ажилдаа явахгүй байхыг сануулав.

Сакуражима бол Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. 1914 онд болсон том хэмжээний дэлбэрэлт нь Кагошима булангийн Сакуражима галт уулын арал болон тус улсын баруун өмнөд гол арал болох Кюсюгийн Осуми хойгийн хоорондох хоолойг хаахад хангалттай хэмжээний хайлмаг ялгаруулж байжээ.

Тус мужийн захиргаа болон цагдаа нар нисдэг тэргээр агаараас нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Japan Times

#галт уул, #Сакуражима галт уул,