Энэ долоо хоногийн эхээр Орос улс Герман болон Төв Европын бусад орнуудад нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтийг бууруулсны дараа хийн үнэ өссөн байна. Орос Украинд довтолсны дараа Европын хийн үнэ бараг хоёр хувиар өссөн нь дээд амжилт тогтооход ойртжээ.
Орос улс “Хойд урсгал 1” хоолойгоор дамжуулан Герман руу нийлүүлдэг хийн урсгалаа багасгасаар байгаа бөгөөд одоогоор бүрэн хүчин чадлынхаа тавны нэгээс бага хэмжээгээр ажиллаж байна.
Хамгийн сүүлд Оросын эрчим хүчний “Газпром” компани хийн урсгалаа дахин бууруулах шаардлага үүссэн тухай энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн. Энэ шийдвэрээ турбины засвар үйлчилгээтэй холбон тайлбарласан юм.
Гэвч Германы засгийн газар нийлүүлэлтийг хязгаарлах техникийн шалтгаан үүсээгүй гэж мэдэгдэв.
Мөн Европын холбоо Оросын энэ алхмыг улс төрийн шалтгаантай гэж үзэж, байгалийн хийг зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгаж байна.
Европын бөөний хийн үнэ нэг мегаватт цаг нь 204.85 еврогоор хаагдсан нь түүхэн дэх гурав дахь хамгийн өндөр үнэ юм. Гуравдугаар сарын найманд нэг мегаватт цаг нь 210.50 евро болж хаагдсанаар бүх цаг үеийн дээд амжилт тогтоож байв.
Харин өнгөрсөн жилийн энэ үед Европт хийн бөөний үнэ нэг мегаватт цаг нь 37 еврогоос ялимгүй өндөр байжээ.
Лхагва гарагт Их Британийн хийн үнэ долоон хувиар өссөн нь жилийн өмнөхтэй харьцуулбал зургаа дахин өссөн үзүүлэлт байна. Гэсэн хэдий ч энэ нь Орос Украин руу довтолсны дараах дээд үнээс нэлээд доогуур хэвээр байгаа юм.
Орос улс хоёрдугаар сард Украинд түрэмгийлснээс хойш хийн бөөний үнэ аль хэдийн өсөж, дэлхийн хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрт огцом нөлөөлсөн.
Кремль үнийн өсөлтийг барууны хориг арга хэмжээнээс үүдэлтэй гэж тайлбарлаад, Оросыг эрчим хүчний найдвартай түнш бөгөөд сүүлийн үед байгалийн хийн нийлүүлэлт тасалдсанд хариуцлага хүлээхгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Газпром,