Испанийн прокурор Колумбын супер од Шакирад 23 сая еврогийн (23.51 сая ам.доллар) торгууль, найман жил гаруйн хорих ял төлөвлөсөн тухай Испанийн “El Pais” сонин баасан гарагт мэдээлэв.

Испанийн прокурор Шакираг 2012-2014 оны хооронд 14.5 сая евро буюу 15 сая долларын татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд дуучин бүсгүйд тохиролцох санал тавьсан ч тэрээр татгалзаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг илүүд үзсэн байна.

Энэ тухай түүний олон нийттэй харилцах баг лхагва гарагт мэдэгдсэн.

Испанийн прокурор анх 2018 онд Шакираг хэрэгт татсан. Хэрэв татвараас зайлсхийсэн нь шүүхээр нотлогдвол түүнд 23 сая еврогийн мөнгөн торгууль, найман жил гаруйн хорих ял оноож магадгүй байна.

Түүний олон нийттэй харилцах ажлыг хариуцдаг “Llorente y Cuenca” фирмийн мэдээлснээр Шакира өөрийн төлөх ёстой мөнгөө Испанийн татварын агентлагийн дансанд байршуулсан бөгөөд хүлээгдэж буй татварын өргүй гэв.

Мөн тэрээр 2012-2014 онуудад Испанид амьдраагүй, албан ёсоор Багамын арлуудад оршин суух бүртгэлтэй байсан гэж мэдэгдэж, өөрийгөө гэм буруугүй гэж хэлж байгаа бол Испанийн прокурор дээрх хугацаанд түүнийг ихэвчлэн Испанид байсан гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Reuters, Page Six

#Шакира,