Даваа гарагаас эхлэн Чилийн эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын хойд хэсэгт орших уурхайн бүсэд үүссэн 25 метр диаметртэй нууцлаг нүх үүссэнийг шалгаж эхэлжээ.

Чилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 665 км зайд орших Канадын “Lundin Mining” зэсийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг талбайд үүссэн нүхний зургийг нийтэлсэн байна.

Үндэсний геологи, уул уурхайн алба өнгөрсөн бямба гарагт нүхний талаар мэдсэнийхээ дараа тусгай ажилтнуудаа тухайн газар руу илгээсэн гэж тус агентлагийн дарга Дэвид Монтенегро мэдэгдэв.

“Нүхний гүн хүртэл нэлээд зайтай, ойролцоогоор 200 метр байх магадлалтай. Дотроос нь ямар нэг түүхий эдийн ул мөр илрүүлээгүй боловч маш их ус байгааг манай ажилтнууд мэдээлсэн” гэж Монтенегро мэдэгдсэн байна.

Тус алба уурхайн орох хэсгээс Алкапарроса уурхайн ажлын талбай хүртэлх газрыг хааж, хамгаалалтад авчээ.

“Lundin Mining” компани даваа гарагийн үдээс хойш хийсэн мэдэгдэлд дурдсанаар уг нүх уурхайн ажилчид болон ойролцоох оршин суугчдад хор хохирол учруулаагүй байна.

“Хамгийн ойр амьдардаг оршин суугчид 600 метрээс хол зайд байдаг бол хүн ам суурьшсан бүс, нийтийн үйлчилгээний газрууд нөлөөлөлд өртсөн бүсээс бараг нэг километрийн зайд байдаг” гэж мэдэгдэлд дурджээ.

“Lundin Mining” нь зэсийн уурхайн 80 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсэг нь Японы “Sumimoto” корпорацийн мэдэлд байдаг байна.

Эх сурвалж: Reuters

#чили улс,