Фүкүшимагийн атомын цахилгаан станцын гурван реакторын цөмийг хөргөхөд ашигласан усыг ирэх онд далайд цутгахаар төлөвлөж байгаа ба үүнд шаардлагатай байгууламжуудыг барих ажил орон нутгийн загасчдын эсэргүүцлийг үл харгалзан пүрэв гарагт эхэлжээ.

Үйлдвэрийн ажилчид станцын цогцолборт байрлах нөөцлүүрээс бохирдсон усыг далайн эргийн байгууламж руу зөөвөрлөх шугам хоолойг ирэх жил гаргахаар төлөвлөж байсан ч хугацаанаас нь өмнө барьж эхэлсэн гэж тус станцын оператор “Tokyo Electric Power Company Holdings” (TEPCO) мэдээлсэн байна.

Мөн далайн гүнд хонгил гаргах ажлыг пүрэв гарагийн орой эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цөмийн зохицуулалтын газраас өнгөрсөн сард “TEPCO”-ийн 12-р сард ирүүлсэн ус зайлуулах нарийвчилсан төлөвлөгөөг албан ёсоор баталсны дараа барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн жил Японы засгийн газар станцыг татан буулгахын тулд бохир усыг зайлшгүй гадагшлуулах шаардлагатай хэмээн үзэж, зөвшөөрөл өгсөн юм.

“TEPCO” усыг цэвэршүүлээд далайд цутгах тул байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь бага байх болно гэж мэдэгдэж байгаа. Компанийн мэдээлснээр 60 гаруй изотопоос зөвхөн тритиумаас бусдыг нь аюулгүй байдлын стандартад нийцүүлэн бууруулна гэв.

Орон нутгийн загас агнуурын нийгэмлэгүүд болон хөрш зэргэлдээ орнууд цацраг идэвхт бохир уснаас үүдэн эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, орон нутгийн бүтээгдэхүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санаа зовниж, усыг гадагшлуулахыг эсэргүүцэж байна.

Мөн эрдэмтэд зөвхөн тритиум төдийгүй бусад изотопуудад удаан хугацаагаар бага тунгаар өртөх нь байгаль орчин, хүмүүст ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд усыг гадагшлуулах болоогүй гэж мэдэгджээ.

“TEPCO” нь цэвэршүүлсэн болон гадагшлуулах боломжтой усыг нөөцлүүрээс эрэг дээрх усан сан руу дамжуулах хоолойгоор тээвэрлэж, далайн усаар шингэлж, дараа нь орон нутгийн загас агнуур болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд нэг км үргэлжлэх далайн гүний хонгилоор дамжуулан далайд цутгахаар төлөвлөсөн байна.

Цацраг идэвхт реакторын цөмийг хөргөхөд ашигласан усыг одоогоор 1,000 орчим нөөцлүүрт хадгалж байгаа бөгөөд усыг гадагшлуулах үйл явц олон арван жил үргэлжлэх юм.

Эх сурвалж: Japan Today

#Фүкүшима станц, #Япон улс,