Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад өчигдөр өндөрлөлөө.

Олимпиадын сүүлчийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Кыргызстаны багийг 2,5: 1,5 оноогоор хожиж ( Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон), манай эмэгтэй баг Францын шатарчидтай 2:2-оор "эвийн гэрээ" байгуулав. (А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн).

Манай эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарлаа.

Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24 -т эрэмбэлэгдлээ.

Ширээний дүнгээр эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр нийт 10 өрөг тоглож, 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон ийн ширээндээ тэргүүлэв.

Гуравдугаар ширээнд Төрмөнхийн Мөнхзул 11 өрөг тоглохдоо 5 хожил, 6 тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлж, ширээндээ 6 дугаар байр эзэлсэн төдийгүй , эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзлыг биелүүллээ.

Мөн нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 16- р байрт буюу "Топ-20"-д багтлаа.

Эрэгтэй баг "В" категоридоо зургадугаар байрт мөн шалгарав.

Сэтгүүлч Ц.Энхтүвшин

#онцолсон, #44 дэх удаагийн Шатрын олимпиад, #шатар,