Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44-р олимпиад өчигдөр өндөрлөсөн. 44-р олимпиадын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат дэлхийн шатрын холбооны дэд мастер БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ бахдам амжилт гаргаж, АЛТАН медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа.

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувиийн хожил авч ширээндээ түрүүллээ. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.

Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4-р ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2-р ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм.

Ташрамд, Монголын эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарсан бол Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24 -т эрэмбэлэгдлээ.

#онцолсон, #17 настай Б.Мөнгөнзул Шатрын дэлхийн аварга боллоо, #шатар,