Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол “үндэсний эдийн засгийн хямрал”-ыг даван туулахад хэрэгтэй гэж үзэн “Samsung” компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд өршөөл үзүүлжээ.
Өршөөл үзүүлэх нь үндсэндээ бэлгэдлийн шинж чанартай. Ли нь олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, 2017 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахад хүргэсэн дуулианы улмаас хээл хахуулийн хэргээр шоронд хоригдсон ч 18 сарын дараа тэнсэнгээр суллагдаад байсан юм.
Өршөөл үзүүлснээр бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн хязгаарлалт сулрах давуу талтай байна.
Тус улсын Хууль зүйн сайд Хан Дон Хун хэвлэлийн бага хурал дээр “Үндэсний эдийн засгийн хямралыг яаралтай даван туулах шаардлагатай байгаа тул технологийн идэвхтэй хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох замаар үндэсний өсөлтийн хөдөлгүүрийг удирддаг эдийн засгийн удирдагчдыг бид сайтар сонгон шалгаруулж, өршөөлд хамрууллаа” гэж мэдэгдэв.
“Samsung” компанийн өв залгамжлагч Ли энэ шийдвэрийг сайшаан хүлээн авч, “тасралтгүй хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох замаар” үндэсний эдийн засгийн төлөө шаргуу ажиллахаа амлажээ.
Ерөнхийлөгч асан Пактай холбоотой хээл хахуулийн хэргээр хоёр жил хагасын хорих ялаар шийтгүүлсэн “Lotte” группийн тэргүүн Шин Дун Бин мөн өршөөлд хамрагдсан байна.
Өнгөрсөн сард дөрвөн байгууллагын хамтран зохион байгуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 77 хувь нь өмнөх эсэргүүцлийг үл харгалзан “Samsung”-ийн удирдагчийг өршөөхийг дэмжсэн байна.
“Хэрэв ‘Samsung’ сайн ажиллавал Солонгос ч сайн байна гэсэн үндэсний итгэл үнэмшил байдаг. Солонгосчууд олон арван жилийн турш энэ үлгэр домогтой амьдарч ирсэн тул жирийн иргэдэд энэ үлгэрээс гарахад хэцүү байгаа бололтой” гэж Торонтогийн их сургуулийн улс төрийн социологич, профессор Ли Юн Кюн хэлэв.
Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн холбоо зэрэг бизнесийн бүлгүүд Лид өршөөл үзүүлснийг талархан хүлээн авч байгаа бол иргэний эрхийн байгууллагууд бизнесменүүдэд өршөөл үзүүлснийг шүүмжилж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ли менежментэд илүү чөлөөтэй оролцох боломжтой болсон ч түүний хууль эрх зүйн асуудал үргэлжилж байгаа тул залилан мэхэлсэн, хөрөнгө шамшигдуулсан хэргээр гэм буруутай нь тогтоогдвол шоронд буцаж орох эрсдэл байсаар байна.
Мэдэгдлийн дараа “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш 0.5 хувиар өссөн бол “Lotte Corp” компанийн хувьцааны ханш 0.6 хувиар буурсан байна.
Солонгосын Японы дэглэмээс чөлөөлөгдсөн өдөрт зориулсан өршөөлийн хуульд бизнесийн удирдагч нараас гадна 1,691 хүн хамрагджээ.
Эх сурвалж: Reuters