“CoinDesk”-ийн мэдээллээс харвал зургадугаар сарын 19-нд “Bitcoin”-ы ханш 17,601 ам.долларт хүрч байсан бол үүнээс хойш ханш нь 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин “Ethereum” зургадугаар сарын 19-нд 880.93 доллар болж сүүлийн үеийн хамгийн доод цэгтээ хүрсэн бол түүнээс хойш 106 хувиар өсжээ.
Эдгээр криптовалютын өсөлтийн асар их зөрүү нь нэг гол хүчин зүйлээс үүдэлтэй байна. Энэ нь “Ethereum blockchain”-ийн томоохон шинэчлэл юм.
“Merge” гэж нэрлэж буй “Ethereum”-ийн шинэчлэлийг олон удаа хойшлуулсны эцэст есдүгээр сарын 15-нд танилцуулахаар төлөвлөж байна. Уг шинэчлэлээр тус блокчэйн нь “proof-of-work” гэж нэрлэгддэг системээс “proof-of-stake” хэмээх загвар руу шилжиж байгаа ба энэ нь “Ethereum”-ийн сүлжээг илүү хурдан, эрчим хүчний хэмнэлттэй болгох юм.
“Bitcoin” болон “Ethereum”-ийн ханш өнгөрсөн арваннэгдүгээр сард дээд цэгтээ хүрч байсан бол энэ жил крипто зах зээлд гарсан уналтын үр дүнд хоёулаа бүх цаг үеийн дээд цэгээсээ 60 гаруй хувиар унасан үзүүлэлттэй хэвээр байна.
Мөн криптовалютын салбар бүхэлдээ арваннэгдүгээр сарын дунд үед оргил үедээ хүрснээс хойш бараг хоёр их наяд ам.долларын алдагдалд оржээ.
Гэвч сүүлийн хоёр сарын хугацаанд “Ethereum”-ийн ханш хоёр дахин нэмэгдэж, хурдацтай өсөлтийг харуулж байгаа ба энэ нь үргэлжилсээр 2000 ам.долларт хүрч магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Харин зарим шинжээчид “2,000 доллар нь ‘Ethereum’-ийн гол эсэргүүцэл болох бөгөөд энэ түвшинг давахын тулд илүү ихийг хийх шаардлагатай” гэж тайлбарлав.
Баасан гарагт “Etherуum” 1814 ам.доллароор арилжаалагдаж байна.
Эх сурвалж: CNBC

#Bitcoin,